Швейцарын Кредит Свисс банкны ТУЗ-ийн тэргүүн дуулиан шуугиантайгаар албан сэнтийгээсээ буужээ.
Кредит Свисс банкны ТУЗ-ын тэргүүн Антонио Орта-Осорио ковидын эсрэг тавигдсан дүрэм журмыг зөрчсөн учраас өндөр хариуцлагатай албан тушаалаасаа буухад хүрсэн байна.
Кредит Свисс банкны топ менежерүүдийн нэг цар тахлын дэгдэлттэй холбоотой ковидын дүрэм журмыг үл тоомсорлон, ноцтой зөрчсөн хэрэгт буруудан дотоод шалгалтын дүнд ийнхүү албан тушаалаасаа огцроход хүрчээ. Банкны дотоодын сахилгын хорооноос явуулсан шалгалтын дүнд Орта-Осорио өнгөрсөн оны 7-р сард цар тахлын үеийн карантины хатуу дүрэм журам, зөрчин Уимблдоны тенниснй тэмцээний шувтаргын тоглолт үзсэн байна. Түүнчлэн өнгөрсөн оны 11-р сард тэрээр Швейцарьт 10 хоногийн карантины дэглэмийг мөн зөрчсөн байна. Орта-Осорио нь 2021 оны 4-р сард Кредит Свисс банкны ТУЗ-ийг тэргүүлэн ажиллаж байжээ.