Япон улс цар тахлын омикрон вирусний халдварыг дарахын тулд ард иргэдээ дархлаажуулах хөтөлбөрөө эрчимжүүлж байна.
Японы засгийн газрын хуралдааны үеэр ерөнхий сайд Фумио Кишида коронавирусний шинэ давалгааг сааруулах зорилгоор иргэддээ өдөрт нэг сая тун вакцин нэмж тарих зорилт тавьжээ.
Японд өнгөрсөн долоо хоногт цар тахлын халдварын тохиолдол анх удаа 100 мянга давсан байна. Арлын энэ улсад хүн амдаа ковидын эсрэг 3 дахь бүүстер тунг өнгөрсөн 12-р сараас эхлэн тарьжээ. Тэгвэл өнөөдөр Японы нийт хүн амын ердөө 5,9% нь буюу ойролцоогоор 125 сая хүн цар тахлын эсрэг вакцинд хамрагдаад байна. Тиймээс Японы засгийн газар хүн амаа халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд бүүстер тунгийн хэмжээг нэмж, өдөрт 1 сая тун вакцин тарихаар шийдвэрлэжээ.