Коронавируст цар тахал дэгдээд хоёр жил өнгөрч байна. Халдвар анх тархах үед улс орнууд хөл хорио хязгаарлалт тогтоосон нь одоо хэвээрээ үргэлжилж байгаа бөгөөд зарим нь хязгаарлалтаа сулруулж эхэлсэн.
Харин Австрали Улс хоёр жил хэрэгжүүлж байсан халдвараас хамгаалах хязгаарлалтаа бүрэн цуцалж, эргэн нээснээ зарлажээ. Ингэснээр Даваа гарагаас эхлэн хил нээгдэж байна.
Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн визтэй болон хилээр нэвтрэх эрхтэй бүх хүн тус улсад аялах боломжтой боллоо.
Аялал жуулчлал нь Австралийн хамгийн том эдийн засгийг бүрдүүлэгч салбаруудын нэг бөгөөд 60 тэрбум австрали доллар (43 тэрбум доллар) гаруй хөрөнгийг төвлөрүүлдэг.
Энэ нь тус улсын нийт ажиллах хүчний 5 орчим хувийн цалинг бүрдүүлдэг. Гэвч 2020 оны 3-р сард хилээ хаасны дараа аялал жуулчлалын салбар уналтад ороод байсан юм.