Хятадын эдийн засгийн нийслэл гэгдэх Шанхай хотод тавьсан цар тахлын хатуу хөл хорио, локдауныг аажмаар сулруулж байна. Шанхай хотын эрх баригчид хотынхоо 4 сая иргэнд өнгөрсөн 3-р сараас хойш анх удаа гэрийн хорионоос гарахыг нь зөвшөөрчээ.
Хятадын 25 сая хүн амтай Шанхай хотод өнгөрсөн 3-р сард цар тахалтай холбоотой хамгийн хатуу хөл хорио, локдаун зарласан юм. Шанхайд цар тахлын омикрон буюу шинж тэмдэггүй хувилбар дэгджээ.
Цар тахлын халдвараассэргийлэн, хүн амаа аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд Шанхай хотод хатуу локдаун тогтоож, оршин суугчдаа гэрээсээ гарахгүй байхыг үүрэгджээ. Түүнчлэн хүн амаа коронавирусний илрүүлэг шинжилгээнд хамруулж, карантины лагерь байгуулан, хоол хүнс хэрэгтэй зүйлсийг нь гэрээр нь хүргэж байсан юм.
Өнөөдрийн байдлаар Шанхай хотын эрх баригчид локдауны дэглэмээ шат дараатай сулруулсаар, 12 сая иргэний хувьд хатуу хөл хорионы журам ард хоцроод байна.