Тесла хуучин инженерээ суперкомпьютерийн нууц хулгайлсан хэргээр шүүхэд өгчээ

Технологи-360

Тесла хуучин инженерээ супер компьютерийн нууц хулгайлсан хэргээр шүүхэд өгчээ. Тэрээр нууц мэдээлэл хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж тус компаниас мэдэгдээд байна.

Хуучин инженер Александр Яцковыг компанийн "Project Dojo" нэртэй супер компьютерын технологитой холбоотой "нууц бөгөөд хатуу чанд хамгаалагдсан" мэдээллийг хулгайлсан хэргээр шүүхэд өгсөн. Гомдлын мэдүүлэг дээр Яцков нь хувийн төхөөрөмждөө татаж авсан мэдээллээ Теслад буцааж өгөхөөс татгалзсан гэжээ. Мөн түүнийг өөрийн намтар дээрээ ажлын түүх, ур чадварынхаа талаар худал хэлж өнгөрөгч  1-р сард цахилгаан машин үйлдвэрлэгч компани Тесла-д дулааны инженерээр ажиллаж эхэлснээс гадна Дожогийн хөргөлтийн системийн дизайн хийхэд тусалсан байна.

Дожо нь Теслагийн өөрөө жолооддог машинд  хиймэл оюун ухааны программ хангамжийг сургахад ашигладаг гол сүлжээний компьютер юм. Түүнд 2022 оны 4-р сарын 6-наас эхлэн захиргааны чөлөө өгч, хулгайлагдсан мэдээлэл бүхий төхөөрөмжийг авчрахыг хүссэн. Харин Яцков түүний эсрэг ямар нэгэн нотлох баримтыг нуун дарагдуулахын тулд хариуд нь Тесла компанид "хуурамч" зөөврийн компьютер өгсөн байна. Удалгүй Яцков 5-р сарын 2-нд ажлаас халагджээ. Тесла Яцковыг хохирол барагдуулж нууц мэдээллийг буцааж өгөхийг шаардсан шүүхийн шийдвэр гаргахыг хүлээж байна.