Сошиал медиа платформууд Техасын хуулийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ

Технологи-360

Технологийн компаниуд АНУ-ын Дээд шүүхэд хандан Техасын нийгмийн сүлжээний талаарх хуулийг хүчингүй болгох нэхэмжлэх гаргажээ.

Facebook, Twitter, Google болон бусад технологийн компанийг төлөөлж буй лобби бүлэглэлүүд өнгөрөгч Баасан гарагт АНУ-ын Дээд шүүхэд яаралтай горимын нэхэмжлэл гаргаж,  улс төрийн үзэл бодлоор нь хэрэглэгчдэд хориг тавихыг томоохон нийгмийн сүлжээнд хориглосон Техасын хуулийг  татаж авахыг хүссэн байна. 

Лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн хуулинд, сард 50 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй сошиал медиа компаниуд улс төрийн үзэл бодлоор нь гишүүдээ хориглохгүй байх, контентыг хэрхэн зохицуулж буйгаа олон нийтэд ил тод болгох зэрэг заалт тусгажээ. Харин энэ талаар АНУ-ын Техас мужийн шүүгч Роберт Питман хэлэхдээ, уг хууль нь АНУ-ын Үндсэн хуулийн дагуу үг хэлэх эрх чөлөөг хамгаалахад оршсон гэжээ.