ЦУКЕРБЕРГ: Whatsapp нь iMessage-ээс хавьгүй илүү нууцлалтай, аюулгүй

Технологи-360

WhatsApp нь iMessage-ээс хавьгүй илүү нууцлалтай, аюулгүйн дээр iPhone болон Android утаснууд, тэр дундаа групп чатууд дээр ажилладаг төгсгөл хоорондын шифрлэлттэй гэж Мета Платформсын гүйцэтгэх захирал Даваа гарагт өөрийн фэйсбүүк хуудаснаа онцолжээ.

“WhatsApp-ийн тусламжтайгаар та бүх шинэ чатыг нэг товчлуур дээр дарж алга болгох боломжтой. Өнгөрсөн жил бид бүхэлд нь  шифрлэсэн нөөцлөлтийг нэвтрүүлсэн. Энэ бүхэн iMessage-д байхгүй хэвээр байгаа” гэж дурджээ. Чатын Вотс-Апп программыг 2009 онд Калифорни мужийн Маунтин Вью хотын WhatsApp Inc компани бүтээсэн, 2014 оны 2-р сард Facebook компани ойролцоогоор 19.3 тэрбум ам.доллараар худалдаж авсан юм. 2015 он гэхэд Вотс-Апп нь дэлхийн хамгийн алдартай мессежийн програм болж, хоёрдугаар сар гэхэд дэлхий даяар 2 тэрбум гаруй хэрэглэгчтэй болжээ. 2016 оны байдлаар энэ нь Латин Америк, Энэтхэгийн хойг, Европ, Африкийн томоохон хэсэг зэрэг бүс нутагт интернет харилцааны үндсэн хэрэгсэл болжээ.