Австралийн эрүүл мэндийн хамгийн том даатгалын байгууллага “Медибанк Прайвет” 10-р сарын 26-ны Лхагва гаригт 4 сая орчим үйлчлүүлэгчийн мэдээлэл алдагдсан талаар мэдээлж, эхний хагас жилийн орлого 25-35 сая австрали доллар буюу 16-22.3 ам. долларын хохирол одоогоор амсаж байгаагаа дурджээ.
Хакерт өртсөн үйлчлүүлэгчдийн тоо цаашдаа ч өсч магадгүй байна. Үүнээс үүдэн тус компанийн хувьцааны үнэ 14%-иар унасан нь 2014 оноос хойшхи нэг өдрийн хамгийн том уналт болжээ. Иймд Австраличуудын зургааны нэг орчим хувь даатгагдсан Медибанк 2023 оны санхүүгийн жилийн хугацаан дахь даатгуулагчдын өсөлтийн таамаглалаа цуцалжээ.