Вьетнамын их дээд сургуулиуд дижитал номын сан хөгжүүлжээ

Технологи-360

Уламжлалт номын сангууд нь орон зайн байдлаас шалтгаалан хязгаарлагдмал байдаг. Харин дижитал номын сангууд цахим ном, сэтгүүл, нийтлэл, баримт бичиг, видео, аудио ном зэрэг өргөн хүрээний контентыг виртуал орчинд хадгалах боломжтой юм.

Иймээс Вьетнамын олон номын сан, их дээд сургуулиуд материалаа гишүүд болон олон нийтэд хүртээмжтэй болгохын тулд дижитал хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Ханой хотноо саяхан болж өнгөрсөн Ази Номхон далайн бүсийн дижитал номын сангийн олон улсын бага хурлын гол сэдэв нь ч дижитал номын санг хөгжүүлэх асуудал байжээ. Уламжлалт номын санд материалыг зөвхөн газар дээр нь унших эсвэл гишүүдээс үзэх зөвшөөрөл авдаг бол дижитал номын сан нь хүмүүс интернетэд холбогдсон л бол хүссэн үедээ хаанаас ч унших боломж олгодог учир хүмүүсийн тоо уламжлалт номын сангийн үйлчилгээнээс давсан байна. 

НГУЕН | ХАНОЙ ДАХЬ ҮНДЭСНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН 

"Дижитал номын сангууд нь олон тооны нийтлэл, шинжлэх ухааны сэтгүүл, цахим ном үзэх боломжийг надад олгодог. Би эдгээр материалыг google-ээс татаж авч чаддаггүй."

ДОКТОР НГУЕН ХОАНГ СОН | ХАНОЙ ДАХЬ ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САН, ДИЖИТАЛ МЭДЛЭГИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ 

"2021 онд манай дижитал номын санд хандсан 31 сая орчим оюутан бүртгэгдсэн нь уламжлалт номын сангийн үйлчилгээг ашигладаг оюутнуудын тооноос хамаагүй өндөр байгаа юм.  Дижитал номын сан нь оюутнуудын эрдэм шинжилгээний ажлын үйл явцыг хялбарчилсан. Вьетнамын Үндэсний Их Сургууль, Тон Дунн Танг их сургууль, Ханойн Шинжлэх ухаан, технологийн их сургууль зэрэг олон их дээд сургуулиудад номын сангийн нөөцийг дижитал болгох ажил хурдацтай явагдаж, дэлхийн шилдэг 50 дижитал номын сангийн жагсаалтад багтжээ. 

ДОКТОР НГУЕН ХУЙ ЧУОНГ | ХОЙД ЭРДМИЙН НОМЫН САНГИЙН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ 

"Вьетнам дижитал номын сан хурдтай хөгжиж байна. Эрдмийн, улсын, үндэсний болон хувийн зэрэг бүх төрлийн номын сангууд материаллаг нөөцийг цахимжуулахад анхаарах болсон. Иймд Вьетнамын 11 томоохон их сургуулийг холбосон дижитал номын сангийн системийг бүтээсэн.” 

Өргөн хүрээний материалд хандах боломжийг олгодог энэ систем нь  оюутнуудын эрдэм шинжилгээний ажлын явцыг хялбарчлахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын зардлыг оновчтой болгосон. Номын сангийн нөөцийг цахимжуулах, дижитал номын сангийн үйлчилгээг сайжруулах нь ойрын хугацаанд хэрэгжүүлэх нэн тэргүүний зорилтуудын нэг юм.