Самсунг Электроникс эрэлт буурснаас үүдэн сүүлийн 8 жилийн хамгийн бага улирлын ашигтай гарлаа

Технологи-360

Samsung Electronics Co Ltd 1-р сарын 6-ны Баасан гарагт 12-р сарын улиралд үйл ажиллагааны ашиг нь 69% -иар буурч, дэлхийн хэмжээнд найман жилийн доод түвшинд хүрсэн гэж мэдээлжээ. Эдийн засгийн уналт нь цахим төхөөрөмжийн эрэлтийг бууруулж, санах ойн чипийн салбарын хэтийн төлвийг бүрхэг болгож байна гэж дурджээ.

Дэлхийн хамгийн том санах ойн чип, ухаалаг утас, зурагт үйлдвэрлэгч компани жилийн өмнөх 10-12 дугаар сард ашиг нь 10.9 тэрбум доллар байсан бол сүүлийн улиралд 3.37 тэрбум доллар хүртэл буурч, 2014 оны 3-р улирлаас хойшхи улирлын хамгийн бага ашиг бүртгэгдлээ гэж Samsung тэмдэглэжээ. Самсунг санах ой нийлүүлэгчдийн бараа материал нэмэгдсэнтэй холбоотойгоор чипийн үнэ мөн улирлын туршид буурсан гэнэ. Удаан үргэлжилсэн макро эдийн засгийн асуудлаас үүдэн эрэлт сул байснаас ухаалаг утасны борлуулалтын орлого нь дөрөвдүгээр улирлын бизнесийн ашигт нөлөөлсөн хэмээн нэмж дурджээ. Өнгөрөгч жилээс эхэлсэн санах ойн чипийн бууралт энэ улиралд улам дордох төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байгаа юм.