Лореаль нь Си-И-Эс технологийн шоунд “Брау Мэжик” гэх инновац бүхий гоо сайхны хэрэгслийг танилцуулсан байна.
Старт-ап Принкерийн хөгжүүлсэн энэ шинэ бүтээгдэхүүн нь эхлээд утасны аппликейшнээр нүүрийг сканнердаж хөмсөгний нум, өргөнийг нэмэгдсэн бодит байдлын техник ашиглан тодорхойлдог байна. Дараа нь үр дүнд бий болсон хөмсөгний хэлбэрийг “Брау Мэжик” хэрэгсэл рүү дамжуулж хэвлэдэг байна.
ГУИЕВ БАЛҮҮЧ | ЛОРЕАЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРЫН ГЛОБАЛ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ
"Би хүссэнээрээ өргөнийг нь тохируулж болно. Таалагдсан хэлбэрээ дуусгамагц хөмсөгтөө түрхэж хэвлэнэ гэсэн үг юм. Энэ бүтээгдэхүүн нь оптик мэдрэгч, микро бэхэн принт болон сууриндаа хөдөлгөөний тусдаа мэдрэгчтэй. Хэрэгслийг хамартаа ойртуулаад баруун зүүн тийш хөдөлгөхөд өөрөө автоматаар хэлбэрийг нь гаргана."
Бүтээгдэхүүнүүд 2023 оны сүүлээр Америкийн дэлгүүрүүдээр худалдаанд гарна. 149-өөс 199 ам.доллар хүртэл ын үнэтэй байх нь ээ.