Улс төр

Тэгвэл энэ амралтын өдрүүдэд Тунист мөн парламентын бүх нийтийн сонгууль болжээ. Сонгуульд Тунисын иргэд сонгогчид идэвхтэй оролцож, энэ улсын сонгуулийн төв хорооноос мэдээлж байгаагаар исламын “Ан Нахда” дундыг баримтлагч нам хүчин тэргүүлж байна. 

Тунист болсон парламентын сонгуульд “Ан Нахда” нам тэргүүлж, араас нь багахан хувийн зөрүүгээр “Кальб Тунис” буюу Тунисын зүрх нам 2-рт жагсчээ. “Кальб Тунис” нам нь энэ улсын ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р шатанд үлдээд байгаа медиамагнат Набиль аль Каруи-н нам юм. Сонгуулийн дүн мэдээгээр исламын нам сонгогчдын 17,5%-ийн санал авсан бол “Кальб Тунис” нам 15,6%-ийн санал тус тус авчээ. Түүнчлэн парламентад “Аль Карама”, Үндсэн хуулийн чөлөөт нам болон Ардчилсан хөдөлгөөн намууд тус тус багтсан байна.