Улс төр

Хятад болон Оросын талыг холбосон байгалийн хийн хоолойн барилгын хойд хэсгийн ажил дуусч, стратегийн томоохон объектыг ашиглалтанд өгөхөд бэлэн болжээ. Нийтдээ 1067 км үргэлжлэх хийн хоолой нь Хятадын зүүн хойд хэсгийг Оросын газар нутагтай холбох юм.

Орос болон Хятадын хооронд хий дамжуулах хоолойн Хятадын нутаг дэвсгэрээр үргэлжлэх хоолойг барих ажил үндсэндээ дуусчээ. Энэхүү байгууламж нь Хятадын Хэйлуцзянь мужийг Цзилинь мужийн Чанлин тойрогтой холбож байгаа юм. Ийнхүү хийн хоолой барих ажлыг гүйцэтгэснээр ирэх 12-р сарын 1-нээс эхлэн Хятад улс Оросоос шинэ хийн хоолойгоор дамжуулан байгалийн хий авахаар төлөвлөж байна. Орос-Хятадын хооронд байгалийн хий дамжуулах хоолой нь Хятадын Хэйхэ-гээс эхлэн Шанхай хотноо хүрэх нийтдээ 3,371 км урт үргэлжлэх хоолой байх юм. Хийн хоолой барих ажил 2015 оны 6-р сард эхэлж, 2020 онд дуусч ашиглалтанд орох юм байна. Тэгвэл Оросын талын хийн хоолойн барилгын ажил 2014 оны 9-р сард эхэлж, Сибирь, Алс Дорнодын Владивосток хотоос эхлэн Чаяндин, Ковыктинаар дайрч, Оросын нутгаар нийтдээ 4 мянган км үргэлжилж байгаа юм. Хийн хоолой барьж байгуулах ажил нь Орос, Хятадын эрчим хүчний салбарын томоохон төсөл болон хэрэгжжээ.