Томоохон голууд үерийн болон үерийн түвшинг давсан байдалтай байна

Нийгэм
 
 
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр өнгөрсөн тав дугаар сараас эхлэн ихэнх нутгаар усархаг бороо орсонтой холбоотой гол усны түвшин олон жилийн дунджийг давсан байдалтай байгааг хэллээ. Мөн зарим голууд үерийн болон үерийн түвшинг давсан байгаа тул иргэд гол ус гатлахдаа анхаарал болгоомжтой байхыг санууллаа. Томоохон голууд буюу Ерөө, Туул, Тэрэлж, Сэлэнгэ, Онон, Хэрлэн голууд үерийн түвшинг давсан байдалтай байна. 
Цаашид ихэнхи нутгаар үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа тул орон нутаг төдийгүй нийслэлийн удирдлагууд үерийн ус зайлуулах шугам хоолой, шуудуу гаргах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг албаны хүн санууллаа. Сүүлийн 10 жилд үерийн аманд буусан айл өрхүүдээс үерт автаж амиа алдсан 52 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 21 нь хүүхэд, 31 нь насанд хүрсэн хүмүүс байна. Тиймээс энэ жил гол усны түвшин олон жилийн дунджаас их байгаан дээр үргэлжилсэн усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул үеийн аюулаас сэрэмжлэхийг ийнхүү анхааруулж байна.