Улс төр

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ням гарагт ХБНГУ-д айлчилжээ. Тэрээр Берлины ханыг буулгасны 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож, мөн Германы эрх баригчидтай уулзсан байна.  

Эммануэль Макрон Герман улсад айлчлах үеэрээ Европын улс орнуудад хандан одоогоос 30 жилийн тэртээ Герман улсыг Баруун-Зүүн, социалист-капиталист  гэсэн хоёр лагерьт хувааж байсан “хүйтэн дайн”-ы цаг үеийг түүхэнд үлдээсэн чухал үйл явдал болж Берлины ханыг буулгасан. Тэгвэл энэ явдал олон улсын харилцааны түүхэнд шинэ эринийг авчирч, нэгдсэн Герман улс төдийгүй нэгдмэл Европыг бий болгоход онцгой нөлөө үзүүлснийг марталгүй санаж байхад уриалжээ. Берлины ханыг буулгасны түүхэн үйл явдлын 30 жилийн ойн арга хэмжээнд оролцсоныхоо дараа Францын тэргүүн Эммануэль Макрон Германы ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер болон Холбооны канцлер Ангела Меркель нартай уулзжээ.