Улс төр

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНЭУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Цагаан ордныг тэргүүлснээсээ хойш Энэтхэг улсад хийж байгаа анхны айлчлалаа Трамп Энэтхэгийн баруун хэсэгт байрлах Гужарат мужаас эхлүүлж, Ахмедабад дахь цэнгэлдэх хүрээлэнд нутгийн иргэдтэй уулзжээ. 

Дональд Трампын Ахмедабад дахь Мотера цэнгэлдэх хүрээлэнд нутгийн иргэдтэй хийсэн уулзалтад 100 мянга гаруй хүн оролцжээ. Цагаан ордны тэргүүн энд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн хамтаар ирсэн байна. АНУ-ын тэргүүнийг Гужаратын иргэд замын хоёр талаар эгнэн зогсч угтан, цэнгэлдэх хүрээлэнд хийсэн уулзалтыг шууд дамжуулан үзүүлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Энэтхэг улсад хийж байгаа айлчлалынхаа үеэр түүнчлэн энэ улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Махатма Гандийн нэгэн үе ажиллаж амьдарч Сабармати Ашрам дахь өргөөнд зочилжээ.