Улс төр

Франц Улсын эдийн засгийн хяналтын хорооноос 8-р сарын 24-нд эдийн засгийг сэргээх асуудлаар том хэмжээний чуулга уулзалт хийхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Францын сайд нар техникийн хурал хийжээ.

Энэхүү уулзалтаар Францын сангийн сайд Бруно Ле Мэйрэ 8-р сарын 24-нд болох чуулганыг хэрхэн явуулах заавар чиглэл өглөө. Хөдөлмөрийн сайд Элизабет Борне, Экологийн өөрчлөлтийн сайд Барбара Помпили нар чуулганаас өмнө энэ төрлийн уулзалтыг долоо хоног бүр явуулах саналыг тавьсан юм байна. Ерөнхий сайд Жан Кастекс өнгөрсөн долоо хоногт аж үйлдвэрийн салбарын хөгжил, сэргээн босголтод 40 тэрбум евро төсөвлөсний 20 тэрбумыг Экологийн өөрчлөлтийн яаманд хандивлахаар болсон тухай мэдэгдсэн.

Хөдөлмөрийн сайд Элизабет Борнэгийн хувьд ажилгүйдэл, ажлын байр бий болгох асуудлыг голчилж, санхүүжүүлэхийг орхигдуулж болохгүй гэдгийг анхаарууллаа.  Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн ажилгүйдэл болон цомхтголын асуудал Франц Улсад тулгарч байгаа анхаарал хандуулах чухал сэдвийн нэг болоод байгаа юм.