Евровижн хөгжмийн наадамд Украины Калуш-Оркестра рэп хамтлаг финалын шатанд шалгарчээ

Энтертэйнмент

Италийн Турин хотод Евровижн хөгжмийн наадмын эхний шатны шалгаруулалт боллоо. Европын хамгийн нэр хүндтэй хөгжмийн наадамд Украины Калуш-Оркестра рэп хамтлаг “Стефания” нэртэй дуугаараа оролцон финалын шатанд шалгарчээ. 

Евровижн хөгжмийн наадмын финалын шатанд Украинаас гадна Швейцарь, Армян, Исланд, Литв, Португали, Норвеги, Грек, Молдав, Нидерланд улсууд шалгарч үлдсэн байна. Евровижн хөгжмийн наадамд энэ жил ОХУ оролцоогүй өнжжээ. Тэгвэл үлдсэн 18 улс оронд өнөөдөр болох хагас финалд өрсөлдөн санал өгөх эрх олж авах юм. Евровижн хөгжмийн наадмын финалд түүнчлэн Их Британи, Герман, Итали, Испани, Франц гэсэн 5 улс орон автоматаар ордог байна. Евровижн хөгжмийн наадмын ялагч ирэх амралтын өдрүүдэд тодорно.