Улс төр

Дэлхийн улс орнууд ковид-19 цар тахлын улмаас хямралд орж байгаа эдийн засгаа сэргээхэд анхаарч ажиллаж байна. АНУ-ын Бүгд найрамдах намаас эдийн засгаа сэргээхэд нэг их наяд доллар төсөвлөжээ.

Тус улс нь цар тахалтай тэмцэхээр 2.4 их наяд долларыг хэрэглэсэн байгаа. Энэ төсвийн ихэнхи хувийг бизнес эрхлэгчид болон хувь хүн өрхүүдэд үзүүлэх тусламжийн байдлаар ашигласан. Шинээр төсөвлөж байгаа нэг их наяд долларын 100 саяыг боловсролын байгууллагад зарцуулан, 1,200 долларыг Америкийн иргэдэд тэтгэмж хэлбэрээр олгохоор төлөвлөсөн байна. Үүнээс гадна 600 долларыг ажилгүйдлийн тэтгэмж байдлаар олгоно.

Өмнө нь ажилгүйдлийн тэтгэмж 600 долларыг илүү төлөвлөгөөт эдийн засгийн нөхцөлтэй болтол 200 доллар болгож бууруулсан байсан. Санхүүжилтийн төлөвлөгөөг Ардчилсан намын гишүүдтэй хэлэлцэхээр товлоод байгаа боловч тус намын гишүүд уг төлөвлөгөөг хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Бүгд найрамдах намынхан одоогийн явуулж байгаа хөтөлбөрүүд хэрхэн хэрэгжиж байгааг харах хүсэлтэй байсан боловч цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг зохицуулах зорилтот төсөл бий болголоо гэж Сенатч Митч Макконнелл мэдэгджээ.

Ингэснээр энэ долоо хоногт хүртэл хэрэгжих байсан ажилгүйдлийн тэтгэмж олгох хөтөлбөр цааш үргэлжлэхээр боллоо. АНУ 2-р сараас хойш бараг 15 сая ажлын байраа алдаж, вирусний тохиолдол нэмэгдсээр, зарим хот мужуудад цар тахалтай тэмцэх шинэ дүрэм журмыг хэрэгжүүлж эхэлжээ.