Улс төр

Францын колони Шинэ Каледонын арлууд тусгаар тогтнох санал хураалга явуулах гэж байна. 180 мянган оршин суугчийн дийлэнх нь “тийм” гэсэн санал өгвөл Шинэ Каледонын арлууд тусгаар тогтносон улс болох юм.

1853 онд Францын улсын колонид шилжсэн энэ арал нь Австарлиас ердөө 1,500 километрийн зайд оршдог. 271 мянга орчим хүн амынх нь 40 хувийг Номхон далайн уугуул иргэд болох меланез угсааны Канак хүмүүс бүрдүүлдэг. 1980 онд арлын иргэд тусгаар тогтнолыг төлөө тэмцжэж байсан түүхтэй. Энэ удаагийн санал хураалтыг ч бас олон хүн дэмжихээр байна.

1998 онд арлын эрх баригчид тусгаар тогтнолыг төлөө тэмцэхгүй гэсэн энхийн гэрээг 20 жилийн хугацаатай байгуулж байжээ. Гэрээний хугацаа дууссанаар 2018 онд санал хураалт болоход иргэдийн 56.5 хувь нь тусгаар тогтнохыг дэмжээгүй. Энэ удаагийн санал хураалт нь тусгаал тогтнох эсэхийг шийдвэрлэх хоёр дахь санал хураалт юм. Ирэх ням гарагт санал хураалт болно.