25 настай Мали эмэгтэй эмч нарын эхо төхөөрөмжөөр урьдчилан харж байснаас хоёроор илүү буюу нийт 9 ихэр хүүхэд төрүүлжээ
5 охин, 4 хүүг хийсвэр хагалгаагаар төрүүлсэн, эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдээлжээ.
Энэ бол мэдээж маш ховор тохиолдол. Нярайлсан эх Мароккогийн эмнэлэгт таван 7 хоног хэвтэж байгаад Мягмар гарагт төрүүлсэн байна. Тэднийг ирэх хэдэн долоо хоногийн турш эмнэлэгт хяналтад байлгаж бүрэн тэнхэрсний дараа гаргах юм байна. Учир нь ийм тохиолдолд зарим ихэр нь удаан амьдарч чадалгүй энддэг эрсдэл байдагтай холбоотой юм.
Эх сурвалж: BBC