Үйл явдал

Манай урд хөршид өнөөдөр буюу 11-р сарын 11-нд онлайн худалдааны оны хамгийн том хямдралтай худалдаа эхэлж байна. Хос 11-ийн тоог Хятадууд ихэд билэгшээж, анх 2009 онд Алибаба групп энэ өдрийг сонгон онлайн худалдааны хамгийн томоохон хямдралтай худалдааг зохион байгуулах болжээ. 

11 сар Хятадад худалдан авалтын сар гэж болно. Учир нь хос 11-тэй өдөр буюу 11-р сарын 11-ний өдөр Хятад даяар онлайн худалдан авалтын баярын өдөр болгон тэмлэглэж, бүхий л онлайн платформууд томоохон хямдрал урамшууллаа зарладаг байна. Анх 2009 онд Алибаба групээс энэхүү өдрийг зохион байгуулж, энэ өдөр нийтдээ 7 сая долларын борлуулалт хийж байжээ. Тэгвэл өнгөрсөн жил энэхүү тоо нь 213 тэрбум доллар болтлоо өсч рекорд тогтоон улс даяар нийт 1 тэрбум гаран шуудан хайрцагууд эзэддээ хүрч байжээ. Өнгөрсөн жилийн онлайн хямдралтай худалдааны өдөр ердөө 4 секундын дотор 14 сая долларын борлуулалт хийж дээд амжилт тогтоож байсан байна.