Францад урт гартнууд Chaumet үнэт эдлэлийн дэлгүүрийг тонон дээрэмджээ

Үйл явдал

Францад урт гартнууд Парисын нэртэй үнэт эдлэлийн дэлгүүр болох Chaumet-аас 3 саяеврогийнүнэбүхийбарааавчзугтсанбайна. Ингэхдээ урт гартнууд хулгай дээрэм хийснийхээ дараа хэргийн газраас цахилгаан скүүтер унан зугтжээ. 

Цагдаа нар хэрэг гарсны дараагаар хоёр хүнийг баривчлан саатуулж, тэднээс хулгайлагдсан үнэт эдлэлийн хэсгийг олсон байна. Хулгай өнгөрсөн мягмар гарагт Парис хотын Елисейн тал буюу Шанс Элизе дахь Chaumet үнэт эдлэлийн дэлгүүрт гарсан юм. Хулгай дээрмийг 50-60 орчим насны, нүүрээ халхлан баг зүүсэн эрэгтэй үйлдэж, тэрээр дэлгүүрт тэсрэх бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлэн худалдагч нарыг нь түүнд 2-3 сая еврогийн үнэ бүхий үнэ эдлэлийг өгөхийг шаардсан байна. Улмаар тэрээр дэлгүүрийг орхин явахдаа гаднаас нь түгжиж, цахилгаан скүүтер унан хэргийн газраас зугтсан байна. Энэ хэргийн дараа хууль сахиулагчид Парис хотын зүүн хэсгээс хоёр сэжигтнийг саатуулж, тэднээс дэлгүүрээс дээрэмдсэн зарим үнэт эдлэлийг олж, хураан авчээ.