Үйл явдал

Энэ амралтын өдөр манай урд хөршид хурдны төмөр замын 3 шинэ чиглэлийг нээж, төмөр замыг ашиглалтанд оруулжээ. Ингэснээр Хятадын нийт хурдны төмөр замын урт мянгаад км-ээр уртасчээ. 

Ням гарагт Хятадад хурдны төмөр замын гурван чиглэлийг шинээр нээлээ. Жэнжоу-Чунциныг холбосон 389 км хурдны төмөр зам, Жэнжоу-Фуяныг холбосон 281 км зам, мөн Шанцю болон Хэфэйг холбосон 378 км урт хурдны төмөр зам ашиглалтанд оржээ. Жэнжоу-Чунциныг холбосон төмөр зам нь Хятадын төвийн  Хэнань болон Хубэй мужийн нутгаар дайрч өнгөрөн, Хятадын баруун өмнөд хэсгийн Чунцин хотод хүрдэг байна. Тэгвэл Жэнжоу-Фуяныг холбосон зам Жэнжоу хотыг Аньхой мужийн төв Фуян хоттой холбож байгаа юм. Хятадын хурдны төмөр замыг ийнхүү уртасган тэлснээр орон нутгийн төмөр замын харилцааг сайжруулж, хот хоорондын харилцааг ойртуулах сайн талтай гэж үзэж байна.