Үйл явдал

Японы хойд хэсэгт өвлийн улирал хэдийнэ айлчлан иржээ. Аомори мужийн иргэд өвлийн улирал ирснийг орон нутгийн төмөр замын компаниуд нүүрсний галлагаанд шилжсэнээр мэдэрч байна. 

Японы төмөр замын Tsugaru Tetsudo компани орон нутгийн галт тэрэгнүүдээ дулаан, тав тухтай байлгах үүднээс нүүрсний галлагаанд шилжиж байна. Tsugaru Tetsudo компани нь 1930 онд байгуулагдсан, Японы эртний хэв загвар бүхий галт тэрэгнүүдээр орон нутагт үйлчилдэг юм. Тэгвэл Аомори мужийн Гошо-гавара станц дээр галлагаа хийж байгаа анхны галт тэргийг станцаас үдэж өгөх ёслол болжээ. Энэхүү галт тэргээр эхний ээлжинд 150 зорчигч үйлчлүүлж байгаа юм. Нутгийн иргэд галлагаатай галт тэргээр үйлчлүүлж, бага насаа дурсах дуртай байдаг гэнэ.