ОУЦЭХА: Умард Солонгос Ёнбен дахь цөмийн реактораа ажиллагаанд орууллаа

Улс төр

ОУЦЭХА, Умард Солонгосын талыг олон улсын хориг саадыг үл харгалзан Ёнбен дахь цөмийн реактораа ажиллагаанд оруулсан гэж үзэж байна. 2018 оны 12-р сард үйл ажиллагаагаа зогсоосон Ёнбен дахь цөмийн реактор нь зэвсгийн плутони боловсруулах хүчин чадалтай цөмийн байгууламж юм. 

Өмнөд Солонгос болон АНУ-ын талууд Умардын цөмийн байгууламжийн үйл ажиллагааг анхааралтай ажигласаар байна. Ёнбен дахь цөмийн реакторыг Умардын тэргүүн Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын 2018 онд Сингапурт хийсэн дээд хэмжээний уулзалтын дараагаар үйл ажиллагааг нь зогсоосон юм.

Гэвч Пхеньяны тал Ёнбен дахь цөмийн реактораа дахин ажиллуулж эхэлсэн бололтой. Уолл Стрит Жорнал сонины мэдээллээр өнгөрсөн 7-р сараас эхлэн Пхеньян цөмийн байгууламжин дахь реактораа ажиллуулж эхэлсэн шинж тэмдгүүд илэрч байгаан дээр цөмийн байгууламжаас хөргөсөн усны уур гарч эхэлжээ.

Умард Солонгосын тал 2009 онд ОУЦЭХА-тай харилцаагаа тасалснаас хойш өнөөдрийг хүртэл өөрийн улс оронд гадны цөмийн шинжээчдийг нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа учраас дээрх мэдээллийн үнэн худлыг нарийн тогтоох аргагүй байна. Сансрын хиймэл дагуулаас авсан зураг сэлтийг судлан олон улсын цөмийн агентлаг дээрх дүгнэлтэд хүрчээ.