ФРАНЦЫН ТЭРГҮҮН ИРЛАНДЫН БНУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

Улс төр

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Ирландын БНУ-д айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. Францын тэргүүний хувьд Ирландад анх удаа айлчлал хийж байгаа юм. Франц улс Ирландыг Их Британи ЕХ-ноос гарах үйл явцын үеэр Европын орнуудаас хамгийн ихээр дэмжиж байжээ.

Тэгвэл өнөөдөр Парис мөн л Дублины талд зогсч, Лондонтой Умард Ирландын протоколын асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэхүү протоколын дагуу Лондон Ирландын хилийг сэргээх асуудлыг хүчингүй болгуулахыг зорьж байгаа юм. Брекситын дараагаар Их Британийн вант улс болон ЕХ-ны талууд одоо нэгдмэл бус болоод байгаа дундын усан хил дотор загас агнуур, хөлөг онгоцны тээвэрлэлт, хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах асуудлаар маргалдаж байна. Тэгвэл Брекситыг хэрэгжүүлэх явцад Лондон болон Дублины хооронд үүссэн маргаанд Парисын тал Умард Ирландын талд зогсон ашиг сонирхлыг нь хамгаалах байр суурьтай байгаа юм.