Үйл явдал

Тайландад Чао Прайя голын уснаа олон зуун жил тогтсон уламжлалт зан үйл үйлджээ. Тайландын эзэн хаан Маха Важиралонгкорны хаан ширээнд залрах ёслолын сүүлийн зан үйл болох Катин гэх ёслолыг Чао Прайя голын уснаа ёслол хүндэтгэлтэйгээр үйлдсэн байна. 

Тайландын эзэн хааны хаан ширээнд залрах ёслолын сүүлийн зан үйлийг үйлдэхээр нийтдээ 2,200 далайчин голын уснаа 52 хөлөг, аварга завьтайгаа бэлэн байдалд оржээ. 200-аад жилийн уламжлалтай эртний зан үйлийг Тайландын хаад үе уламжлан гүйцэлдүүлж ирсэн юм. Васукри боомтоос хөдөлсөн завины цуваа Чао Прайя голын уснаа явж, эрэг дагуу эгнэн зогссон ард иргэдтэйгээ мэндчилжээ. Тайландын хаан Маха Важиралонгкорн болон хатан Сутида нар Суфанна-хонг дагуу хааны ордны түшмэд бусад бараа бологчдынхоо хамтаар завиар явсан байна. Эзэн хааны хүндэтгэлийн ёслолд Тайландын уламжлалт алтан шаргал хувцас өмссөн 100 мянган хүн оролцжээ.