Үйл явдал

Испанийн Таррагон боомт хотын аж үйлдвэрлэлийн дүүрэгт химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болжээ. Испанийн Каталонийн автономит бүсийн нутагт болсон золгүй явдлын улмаас 1 хүн амиа алдаж, 6 хүн гэмтсэн байна. 

Таррагон хотын химийн үйлдвэрт этилены исэл үйлдвэрлэдэг байжээ. Үйлдвэрт болсон ослын дараагаар ойролцоох хот суурин газрын иргэдийг хаалга цонхоо онгойлгохгүй байхыг зөвлөж, онцын шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байхыг зөвлөсөн байна. Энэ хооронд үйлдвэрт болсон дэлбэрэлтийн учир шалтгааныг тогтоож, агаарт химийн хортой бодис дэгдсэн эсэхийг шалган тогтоох юм. Европын өмнөд хэсэгт байрлах томоохон боомт хотод 2015 оноос хойш ChemMed химийн үйлдвэрлэлийн төв болжээ. Осол болсон дүүрэгт төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон байна.