Үйл явдал

Хятадад шинэ оны өмнөөс илэрсэн үл мэдэгдэх вирусын анхны халдвар Өмнөд Солонгост илэрчээ. Хятадад дэгдээд байгаа нэгэн төрлийн коронавирусын халдварын тохиолдол Өмнөд Солонгост илэрсэн талаар Ёнхап агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгосын халдварт өвчин судлалын төвийн мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар коронавирусын халдвартай болох нь тогтоогдсон эмэгтэй энэ улсад Хятадаас ирсэн байна. Тэрээр Сөүлийн Инчон олон улсын нисэх буудалд өвчний шинж тэмдэгтэйгээр газардсаныг хил гаалийн хяналтынхан үзлэг хийж, вирусын халдвартай болохыг нь тогтоожээ. Энэ эмэгтэй Өмнөд Солонгосыг зорихоосоо өмнө Хятадын Хубэй мужийн Ухань хотод очиж байсан болохоо хэлж, түүнд эмнэлгийн тусламж үзүүлж эхлээд байгаа юм байна.