Үйл явдал

COVID-19 шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотой багц мэдээллийг үзэгч танд үргэлжлүүлэн хүргэж байна...

• Хятадад жил бүрийн хаврын эхэн улиралд эхэлдэг Бүх Хятадын Ардын их хурал буюу парламентын чуулган коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас хойшлогджээ.

• Хятад улс иргэддээ ангийн гаралтай мах хүнсэндээ хэрэглэхийг хориглолоо. Түүнчлэн ховордсон ан амьтдын мах бэлтгэх, тээвэрлэхийг хатуу хориглосон байна

• Хятадын Ухань хотод 2/25-ны байдлаар COVID-19 коронавирусын 409 шинэ тохиолдол бүртгэгдлээ

• Иран улсад COVID-19 коронавирусын халдвар авсан байж болох 61 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь Кум хотод бүртгэгджээ

• БНАСАУ, коронавирусын халдварын улмаас гадны 380 иргэнийг улсынхаа нутаг дэвсгэрээс гаргажээ

• Италийн Ломбордия болон Венето мужид карантин, хөл хорионы дэглэм үйлчилж эхэллээ

• Дэлхийн зах зээл дээр алтны үнэ сүүлийн 7 жилийн хамгийн дээд үнэдээ хүрлээ

• Dow Jones-ийн индекс 3,4%-иар унаж, Ази, Европын хөрөнгийн биржүүдийн араас АНУ-ын хөрөнгийн зах зээл савлагаанд оржээ