АНУ-ын Колорадо мужид асч байсан ойн түймэр их орсон цасанд дарагджээ

Үйл явдал

Америкийн Колорадо мужид дэгдээд байсан ойн түймэр унтарчээ.

Колорадод хуурай цаг агаартай, дээрээс нь хүчтэй салхитай байснаас ойн түймэр дэгдээд байсан бол цаг агаар өөрчлөгдөн хүйтэрч, цас орсон нь түймрийг унтраахад нөлөөлжээ.

Колорадо мужийн хойд хэсэгт ойн түймэр асч байсан юм. Түймэр хүчтэй салхины улмаас хоромхон зуурт тархан, хуурай өвс түймэрт авалцан шатаж, их хэмжээний талбайг хамраад байсан юм. Түүнчлэн энд салхины хүч цагт 170 км хүртэл ширүүсэн шуурч байсан нь түймэр хүрээгээ тэлэхэд нөлөөлөөд байжээ. Түймрийн улмаас Боулдер тойргоос хэдэн зуун иргэнээ нүүлгэн шилжүүлсэн юм. Колорадо мужийн амбан захирагч Жаред Полис мужийн хэмжээнд онцгой байдал зарлаад байжээ. Тэгвэл Колорадод цаг агаарын байдал өөрчлөгдөж, хүйтрэн цас орсон байна. Энэ байдал түймрийг унтраахад ихээхэн тус дэм болжээ.