Германд 5 хүүхдийнхээ аминд халдсан эмэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо

Үйл явдал

Германы шүүх өөрийн төрүүлсэн 5 хүүхдийн аминд хүрсэн эмэгтэйд бүх насаар нь хорих ял оноожээ. Золгүй хэрэг явдал өнгөрсөн оны 9-р сард болж, нөхрөө өөр эмэгтэйтэй хамт байгааг мэдсэн 28 настай эмэгтэй төрүүлсэн 5 хүүхэддээ нойрсуулах эм өгч, аминд нь халдсан балмад хэрэг гарсан юм.

Энэ хэрэг Германы Золинген хотод гарч, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. Эр нөхрөө бусадтай хардсанаас болж төрсөн хүүхдүүдээ хөнөөсөн ээжид шүүх хамгийн дээд ял шийтгэл болох бүх насаар нь хорих ял оноожээ. Ээжийнхээ гарт амиа алдсан хүүхдүүдийн том нь 8 настай, бараг нь ой гарантай байжээ. Эмэгтэй эхлээд хүүхдүүддээ нойрсуулах эм өгч, улмаар ваннан дотроо живүүлэн, хоолойг нь боож аминд нь хүрчээ.

Ингэхдээ эмэгтэй 6 дахь хүүхэд болох 11 настай хүүгээ л амьд үлдээж, хэрэг үйлдэх үедээ эмээ рүү нь явуулсан байна. Хүүхдүүдийнхээ аминд хүрсэн эмэгтэйг хэргийн дараа амиа егүүтгэхийг завдах үед хотын төмөр замын буудлын дэргэдээс цагдаа нар саатуулсан байна.