Үйл явдал

Өчигдөр БНХАУ-д шинэ халдварын 13 тохиолдол нэмэгдсэн байна. Энэ иргэдийн 10 нь ӨМӨЗО-д гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ.

Ингэснээр ӨМӨЗО-д нийт гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 150 хүрсэн байна. ОХУ-аас 100, Англи 23, Франц 19, АНУ 4, Испани 2, Швед Улсаас 2 тохиолдол тус тус бүртгэгджээ. Тэдний 125 нь эдгэрсэн бөгөөд 25 нь яг одоогоор эмчлэгдэж байна.