Үйл явдал

Фицанулок хотын радио станцад ажилладаг цахилгааны засварчин сэтгэл зүйн асуудалтай байжээ.  Цахилгааны засварчин Лхагва гарагт хоёр буутай дайрч, өглөөний 11 цагийн үед тус байгууллагын гурван ажилтны амь насыг хороосон байна.

Цагдаа нар түүнийг тайвшруулснаар халдлагаа зогсоож, бууж өгчээ. Халдлагын үеэр гурван иргэн амь насаа алдсанаас гадна өөр нэгэн ажилтан хүнд бэртэл авсан байна. Цагдаа нарын хэлснээр 59 настай этгээд энэ хэргийг төлөвлөсөн байжээ. Гэхдээ ямар шалтгаантай байсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Нас барсан ажилтнуудын нэг нь радио станцын дарга юм байна. Бусад хоёр нь өөртэй нь хамт ажилладаг цахилгаанчин байсан байна. Гэрчүүдийн мэдэгдсэнээр хэрэг үйлдсэн этгээд сэтгэцийн эрүүл мэндийн эм хэрэглэдэг байсан төдийгүй хэрэг гарахын өмнөхөн нас барсан хоёр ажилтны нэгэнтэй нь муудалцсан байжээ.