Үйл явдал

Кипр Улсад аялахаар ирээд коронавируст халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдвол Кипр Улсын зүгээс бүх зардлыг нь даана гэдгээ амлажээ. Тодруулбал, Киприйн Засгийн газраас халдвар авсан өвчтөн болон түүний гэр бүлийнхний байр, хоол, эмчилгээний зардлыг төлнө гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ улсад нийт 939 иргэн халдвар авсны 594 нь эдгэрээд байна. Халдвар авсан иргэдийн бүх зардлыг даана гэдэг нь аялах дуртай хүмүүсийг арал дээр эргэн авчирж, эдийн засгаа сэргээх төлөвлөгөө байх гэсэн таамгийг BBC сайтад мэдээлжээ. Кипр Улс нь дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлдэг үзэсгэлэнтэй арлуудаараа алдартай улс юм.