Үйл явдал

Коронавируст цар тахлын нөхцөл байдал сайжирснаар БНСУ-ын Бусан хотын зарим далайн эрэг эргэн нээгдэж байна. Ингэхдээ иргэдийг олноороо цуглахгүй байхыг сануулсаар байгаа юм. БНСУ-д улсын хэмжээнд 7 сар гэхэд 267 далайн эргийг эргэн нээхээр болжээ.

Энэ улсын засгийн газраас иргэдээ далайн эрэгт олноороо цуглахгүй байх, хүн ихтэй газар бөөгнөрөл үүсгэхгүй байхыг сануулсан байна. Иргэд гэртээ зүгээр байхаас илүүтэй далайн эрэгт ирж цагийг зугаатай өнгөрөөх нь сайхан байгаа тухай сэтгэгдлээ хуваалцжээ. Бусан хотын Хюндаэ Сонжеан зэрэг арлууд нь иргэд харьцангуй олноороо цугладаг томоохон хэмжээний арал юм байна. Эрх баригчид далайн эргүүд эргэн нээж байгаа ажлыг аюулгүй эргэн нээлт хэмээн нэрлэсэн. Эргүүд эргэн нээж байгаа ч өмнө нь хийгддэг байсан худалдаа үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулах хориотой байгаагаас гадна иргэд хувиараа завь, хийлдэг хөвөгч зэргийг борлуулахыг хориглосон байна. Үүнээс гадна амны хаалтыг байнга зүүх шаардлагатайг сануулжээ. Иргэдийн аюулгүй байдлыг хянах тусгай албаныхан ч бас далайн эрэг орчмоор эргүүл хийж иргэдэд дүрмээ баримтлахыг сануулсаар байх болсон тухай эх сурвалжид мэдээлжээ.