Томуугийн халдварын оргил үе үргэлжилж байна. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн энэ үед томуугийн өвчлөл эрс ихэссэн гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, БЗД-ийн амбулаторийн хүүхдийн үзлэгийн 70-80 хувийг томуугийн халдвар эзэлж байгаа бол 40 орчим хувь нь хэвтэх заалттай хүндэрч ирж байгаа гэж байна.
Томуугийн халдварын идэвхжлийн үе буураагүйг эмч мэргэжилтнүүд сануулсаар байгаа. Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд томуугийн халдвар өндөр байгааг анхааруулж байна. Тухайлбал, БЗД-ийн ЭМТ-ийн амбулаторийн үзлэгийн 80 орчим хувийг томуугийн халдвар эзэлж байна. Өдөрт 100 орчим хүүхэд үзүүлэхэд эдгээрийн 40 орчим нь хэвтэх заалттай хүндэрч байгааг эмч нар онцоллоо.
Томуугийн халдвараар өвчилсөн хүүхдүүд ихэвчлэн хоолой боосон, гүйлгэж, бөөлжсөн шинж тэмдэгтэй байхаас гадна богино хугацаанд хатгаа болон хүндэрч байгааг эмч хэлж байна.
Цэцэрлэгийн насны хүүхдүүд томуугаар өвчлөх тохиолдол их байгаа эмч санууллаа. Тиймээс хүүхдийн хамарнаас нус гоожиж, ханиалгаж, халуурсан л бол цэцэрлэгт нь явуулахгүй байхыг анхааруулж байна. Багахан гэж тоохгүй цэцэрлэг рүү нь уух эмийг нь өгч оруулж байгаа нь олон хүүхдийн хамарч халдвар тархах нөхцлийг бий болгож байгааг учирлалаа.
БЗД-ийн хэмжээнд одоогоор 270 орыг томуугийн өвчлөлд зориулан дэлгээд байна. Мөн УХТЭ зарим хороодын хүүхдүүдийг авахаар нэмэлт ор дэлгэжээ. Томуугийн халдвараас сэргийлэхэд ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн баримтлах нь үр нөлөөгөө үзүүлж байна гэж эмч нар хэлж байна.