Иргэд: Вакцин хийлгэх гэж өглөө 07:00 цагт ирээд, өвчин аваад харих нөхцөлд 5 цаг зогсож байна

Үйл явдал

 

Менингитийн эсрэг вакциныг ганц цэгт хийснээр иргэдийн бөөгнөрөл, эмх замбараагүй байдал үүсчээ.

Үзэгч таны харж байгаа энэ дүр зураг бол өглөө 7 цагаас эхлэн ХӨСҮТ дээр цахилгаан менингитийн эсрэг вакцинд хамрагдахаар оочерлож байгаа иргэдийн нөхцөл байдал юм. Цахилгаан менингитийн халдвар нь хүндэрвэл амь насанд аюултайг эмч мэргэжилтнүүд сануулж байгаа. Дийлэнх тохиолдолд бага насны хүүхдүүд өвчилж байгаа менингитийн халдвар нь шинж тэмдэггүй явж байгаад гэнэт хүндрэх тохиолдол байгааг ч албаны хүн мэдээлж байсан. Гэвч ердөө ганц цэгт хоёр сувилагч дархлаажуулалт хийж байгаа нь оочерлон зогсож байгаа иргэд халдвар аваад буцахаар нөхцөл байдлыг үүсгэжээ.

ХӨСҮТ-д цахилгаан менингитийн эсрэг вакциныг 22 мянган төгрөгөөр хийж эхэлсэн. БНХАУ-ын дөрвөн цэгт уг вакцин нь менингетийн дөрвөн хувилбараас сэргийлэх боломжтой гэж байгаа юм. Ердөө ганц цэгт өглөөний 08:30 цагаас  өдрийн 15.30-ын хооронд вакцинжуулалт хийж байгаа нь удаан хүлээсэн иргэд вакцинаа хийлгэж чадахгүй буцах нөхцөл байдлыг үүсгэж байна. Манай сурвалжлах баг ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн эрхлэгчээс ямар зохион байгуулалт хийх гэж байгаа талаар тодруулах гэсэн болов ч яаралтай дуудлаганд явсан байсан юм. Тиймээс утсаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

Менингитийн эсрэг вакциныг өрх дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр хийх эвсэл ХӨСҮТ-д дархлаажуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэх эсэхийг ойрын хугацаанд шийдэхээр ажиллаж байгааг ийнхүү албаны хүн хэллээ. Мөн дээрх төрлийн вакциныг хүн бүр хийлгэх шаардлагагүй, халдвараар өвдсөн хүний ойрын хавьтал болсон, эрсдэл бүхий хүмүүс хийлгэхийг санууллаа. 

ШУУД ҮЗЭХ