Үйл явдал

БНХАУ-ын Цинхуа их сургууль улсынхаа хэмжээнд нэгт бичигддэг дэлхийн шилдэг их сургуулиудын нэг. Азийн дөрөв дэх шилдэг их сургууль Цинхуаг энэ жил 3 мянга орчим оюутан төгсөж байна. Тэд төгсөлтийн арга хэмжээгээ цахим хэлбэрээр явуулан, сургуулийн хотхонд 16 уулзалтын түр байр гарган Хятад, Англи хэл дээр гадны болон дотоодын сурагчидтайгаа багш нар цахим уулзалт хийн өнгөрүүлсэн байна.

Ихэнх сурагчид цар тахлын улмаас өөрийн амьдардаг улс, хот руугаа буцсан байгаа юм. Цинхуа их сургууль нь Бээжин хотод байрладаг. Цахим төгсөлтийн ёслолын үеэр Цинхуа их сургуулийн ерөнхийлөгч Чиу Ёонг үг хэллээ. Энэ жилийн хувьд их онцгой цаг мөчид өөр байдлаар төгсөлтийн үйл ажиллагаагаа явуулж байгаа тухай тэрээр онцолсон юм. Оюутнууд төгсөлтийн гэрчилгээгээ шуудангаар хүлээж авч байгаа. Гэхдээ удахгүй бие биенээ хараад баярт үйл явдлаа хуваалцах сайхан цаг ирнэ гэдгийг ерөнхийлөгч Чиу Ёонг хэллээ.