Үйл явдал

Өчигдөр Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай цахим уулзалт хийлээ. Хоёр цаг орчим үргэлжилсэн цахим уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлсэн тухай ярин дайны үед Францын талаас Орос улсад үзүүлж байсан дэмжлэгт одоо ч талархаж явдгаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна Орос Улсад коронавируст халдварын нөхцөл байдал хүнд байгаа тухай талууд санал бодлоо солилцжээ.

Европын тив дэх стратегийн тогтвортой байдал, аюулгүй байдал, бүрэн эрхт байдал, зэвсгийн хяналт зэрэг асуудлаар үзэл бодлоо солилцон Турк Ливийн асуудлыг тогтвортой болгох тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг дурдсан байна. ОХУ -ын хувьд Ливийн үндэсний армийн командлагч Хафтарын талд байгаагаа илэрхийллээ. Харин Францын зүгээс нь энэ санааг дэмжиж байгаа ч төвийг баримталсан хэвээр байгаагаа хэлсэн байна. Түүнчлэн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний чуулга уулзалтыг цааш үргэлжлүүлэх тал дээр хоёр Ерөнхийлөгч зөвшилцөлд хүрлээ. Ингэснээр дэлхийн хэмжээнд нөлөөлөх ач холбогдлыг нь нэмэгдүүлнэ гэдгийг онцолсон байна. Байгал орчин, эрүүл мэнд, соёлын салбарт ч мөн эерэг идэвхээ нэмэгдүүлэн хамтран ажиллана гэдгээ мэдэгджээ.