Үйл явдал

Цар тахлын энэ үед Европ дундаа хамгийн эхэнд Италийн Пуччини театр эргэн үүд хаалгаа нээн тоглолтуудаа явуулж эхэллээ. Энэ сарын 26-наас 8-р сарын 14 хүртэл зуны хуваарьт тоглолтуудаа хэвийн явуулахаар болжээ. Өнгөрсөн гурван сарын турш хаалттай байсан Пучинни театр Европ дундаа хамгийн эхэнд үүд хаалгаа нээж байгаа опера театр болж байна. 

Өчигдөр орой "Жианни Скикки" жүжиг тайзнаа үзэгчидтэйгээр тоглогдлоо. Энэ зохиол нь 1917 онд бичигдсэн зохиол юм байна. Данте-ийн Тэнгэрлэг хошин шогт дурдагдсан үйл явдалд үндэслэн энэ жүжгийг тавьжээ. Энэхүү бүтээл нь Пуччинигийн "Ил триттико"-гийн Триптич буюу гурав дахь сүүлийн хэсэг юм. Хөл хорионы үеэр цуцлагдсан жүжиг тоглолтуудыг нөхөн тоглуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Гэхдээ эрх баригчдын зүгээс аюулгүй байдал нэгд гэдгийг үзэгчдэд сануулан, дундаа зайтай суух, амны хаалт зүүх шаардлагатайг анхааруулсаар байгаа юм.