НАТО Украинд үзүүлэх тусламж дэмжлэгээ тэлнэ

Улс төр

Оросын армийн Украинд явуулж байгаа цэргийн ажиллагаа 44 дэх хоногтоо үргэлжилж, НАТО, Оросын талыг Донбассын бүс нутаг руу өргөн хүрээний дайралт хийхээр бэлтгэж байгаа талаар мэдэгдэж байна.

Йенс Столтенберг Брюссельд НАТО-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын хуралдаан дээр Орос Украины хойд бүсээс цэргээ гаргаж байгаа нь цэргийн хүчээ эргүүлэн татаж байгаа хэрэг биш, харин Зүүн бүс тийш татаж байгаа хэрэг гэжээ. Брюсселийн хуралдаанд оролцож байгаа Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба энэ байр суурьтай санал нэг байгаагаа хэлж, Москва Донбассыг булаан эзлэх үндсэн төлөвлөгөөндөө шилжлээ гэж байна.

Украины зүүн бүсийн Днепр хотын эрх баригчид хотоо орхин явсан иргэдээ одоогоор эргэн ирэх хэрэггүй гээд нэмж нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж болзошгүй гэдгээ онцоллоо. Днепр хотын захирагч Борис Филатов Оросын дайралтаас өмнө амжиж хотоос эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнуудыг гаргана гэдгээ хэлжээ.