ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хасах шийдвэр гаргалаа

Улс төр

НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ыг Хүний эрхийн зөвлөлөөс хасах шийдвэр гаргалаа.

Оросын талыг Хүний эрхийн зөвлөл дэх гишүүнчлэлээс түтгэлзүүлэх тухай саналыг Америк, Украин, Латви улсууд Ерөнхий Ассамблейд өргөн барьжээ. Баримт бичигт Оросын тал Украинд явуулж байгаа цэрэг дайны ажиллагаагаа зогсоох хүртэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх гишүүнчлэлийг түтгэлзүүлэх нь зүйтэй гэснийг Барууны орнууд дэмжлээ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Оросыг хасах шийдвэрийг Ерөнхий Ассамблейн 93 гишүүн улс орон дэмжиж, 24 орон эсэргүүцэн, 58 орон санал өгөхөөс түтгэлзсэний дотор Монгол улс багтаж байна. Оросыг Хүний эрхийн зөвлөлөөс хасах тухай баримтад Украинд явуулж байгаа дайн тулаанаараа олон улсын хууль журмыг үл тоон, гэм зэмгүй хүмүүсийн аминд халдаж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаад буруутгасан юм.

НҮБ дахь Украины элч Сергей Кислица санал хураалтын өмнө үг хэлэхдээ Украин дахь Оросын цэргийн ажиллагаа зөвшөөрөгдөх хэмжээнээс давж, Хүний эрхийг ноцтой зөрчин олон улсын энхтайван, аюулгүй байдлыг алдагдуулж байгааг тэмдэглэжээ. Тэгвэл Ерөнхий Ассамблейгаас гаргасан шийдвэр хүний эрхтэй ямар ч холбоогүй, Оросын талыг үндэслэлгүй гүтгэн буруутгаж байгаа алхам гэжээ.