Үйл явдал

Малайз Улсын эрх баригчид хойд болон урд хэсгийн буюу Тайланд, Сингапур Улстай хиллэдэг хилийн хоригоо сулруулж эхэлж байна. Эхний ээлжинд иргэд зорчих биш, ачаа тээвэрлэлт хийх зорилгоор нээж байгаа тухай мэдэгдлээ.

Малайзын ахлах сайд Измайл Сабри Яакооб цаашдаа иргэд зорчих хөдөлгөөнийг нээх боловч энэ удаагийн хоригийн сулруулалтад зөвхөн ачаа тээврийн үйлчилгээ, борлуулалтанд орох тээврийн хэрэгслүүдийг орж гарахыг зөвшөөрч байгаа тухай мэдээллээ. Өнгөрсөн сард Малайз Улс руу газрын хилээр нэвтрэх хүсэлтэй байсан иргэд тусгай материал бүрдүүлэн хүсэлтээ илгээн хилээр нэвтэрч, 14 хоногийн тусгаарлалтад орж байсан. Энэ ажил ч бас цаашдаа үргэлжлэн иргэдээ эх оронд нь хүлээн авч хяналт тусгаарлалтад байлгах тухай Измайл Сабри Яакооб онцоллоо.

Өнөөдрийн байдлаар Малайзад батлагдсан 8,600 тохиолдлын дийлэнх нь эдгэрч, 164 иргэн идэвхтэй халдвартай эмчлүүлж байна.