Оросын иргэд үнэ өсч байгаа ч цалин нэмэгдэхгүй байгаад бухимдаж байна

Үйл явдал

Барууны улс орнуудын зүгээс Москвагийн эсрэг тавьж байгаа багц хоригуудын улмаас Оросын эдийн засагт сөрөг үр нөлөө ажиглагдаж эхэлжээ. Оросын иргэдийн амьдрал ахуй өдрөөс өдөрт доройтож, ажилгүйдэл өсч байна. 

Украины эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааны улмаас Оросын эсрэг бараг бүх салбарт хориг тогтоогоод байна. Оросоос Барууны компаниуд гарч, энэ хирээр ажилгүйдэл гаарч байна.

Оросын Статистикийн алба өргөн хэрэглээний барааны үнэ дунджаар 10%-иар нэмэгдэж, зарим нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч талаар мэдээлж байгаа юм. Иргэд өдрөөс өдөрт дэлгүүрийн лангуун дээрх барааны үнэ өсч байгааг хэлж, амьдралын түвшин буурч байгаа талаар ярьж байна. Оросын Засгийн газар төрийн өр зээлийн ээлжит төлбөрөө лхагва гарагт рублиэр тооцон шилжүүлжээ. ОУВС, Дэлхийн банк, Гадны хөрөнгө оруулагчдаас авсан өр төлбөрөө гадаад валютаар төлөх үүрэгтэй байсан ч рублиэр шилжүүлсэн байна.

Эдийн засгийн шинжээчид Оросод энэ байдлаараа дефолт нүүрлэж болзошгүй гэж үзэж байгаа ч Кремль айж сандрах зүйл байхгүй гэж үзэж байгаа юм. Үзэгч танд сануулахад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн найрсаг бус харилцаатай улс орнуудтай байгалийн хийн төлбөр тооцоог зөвхөн рублиэр хийхээр шийдвэрлэсэн юм.