Үйл явдал

Бангладешийн нэгэн хувийн эмнэлэг хариуцсан эрхлэгч олон мянган цагаач ажилчдад шинжилгээнд хамрагдаагүй ч халдваргүй гэдэг баталгаа зарж байсан нь нотлогджээ. Үүнээс гадна гэмт хэрэг үйлдсэн эрэгтэйг эмэгтэй хүний дүрд хувиран, Энэтхэгийн хилээр оргон зугтаах гэж байх үед нь барьж авсан байна. 

Дака хотод байрлах тухайн эмнэлэгт коронавирусний шинжилгээний хариу сөрөг буюу халдвар аваагүй гэх бичгийг нэгийг нь 59 ам.доллараар худалдаалж байсан нь тогтоогджээ. Маш олон иргэнд энэ төрлийн бичиг баримт эрэлт ихтэй болсон байгаа юм. Учир нь хүмүүс бусад орон руу очиж ажиллахад халдваргүй гэх баталгаа нь хамгийн чухал шаардлагуудын нэг болоод байна. Хэрэг үйлдсэн эмнэлгийн даргад хуулийн дагуу ял оноох болсон тухай Нью Йорк Таймс сайтад мэдээлжээ.