Өнгөрсөн өвөл идэр есөөр Улаанбаатарын зүүн жигүүр хөлдөнгөө алдсан. Учир нь зүүн жигүүрийн дулааныг хариуцдаг Амгалангийн станцад том хэмжээний гэмтэл гарсан юм. Эрчим хүчний сайд Тавинбэх энэ мэт асуудлыг дахин давтахгүй байх үүднээс Амгалангийн дулааны станцад ажиллалаа. Тавинбэх сайд цөөн хүчээр ажилладаг энэ хамт олонд тохиолддог асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.
Амгалан дулааны станц зүүн бүсийн айл өрх, албан байгууллагыг дулаанаар хангадаг жижиг станц. Байгуулагдаад удаагүй энэ станцад өнгөрсөн өвөл томоохон хэмжээний гэмтэл гарч, айл өрхүүдэд дулаан тасалдсан. Энэ станцыг цаашид 50Мвт-аар өргөтгөхөөр төлөвлөсөн ч ажил удааширч байгааг станцын ажилчид хөндөж байна. Мөн дулааны станц учраас зуны гурван сар сул зогсдог нь ажилчдын амьдралд сөргөөр нөлөөлж байгааг хэлж байна.
Энэ жил Амгалан дулааны станцыг 116 мвт буюу 100 Гкал/ц-аар хүчин чадлыг нэмнэ. Ингэснээр 100 мянган айл өрх, 300 гаруй барилга байгууламж дулаанд холбогдох боломжтой болно. Мөн дулаан хангамжид ямар нэгэн доголдол үүсэхгүй.