Үйл явдал

Эстон, Латви, Литв, АНУ-ууд Орос Улсыг 1940 оны Балтын тэнгисийн зөвшилцлийн тухай түүхийг гуйвуулах хандлагатай байна гэж буруутгажээ. Үүнтэй холбоотойгоор Эстони Улсын зүгээс Пүрэв гарагт Оросын элчин сайдыг нийгмийн хэвлэл мэдээллээр цацсан "Олон тооны хуурамч мэдэгдлүүдийг няцаахыг шаардсан байна.

Хойд Европт орших Балтын тэнгисийн орнууд ОХУ-тай олон жилийн турш маргалдаан, зөрчилтэй байсаар ирсэн. Тэдний дундах үл ойлголцол, тэмцэл одоо ч үргэлжилсээр байна. Саяхны нэгэн нийтлэлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зөвлөлтийнхөн сонгогдсон эрх баригчдын зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулсан гэж хэлсэн нь бусад орны эгдүүцлийг хүргэсэн юм.

Эстони Улсын Гадаад хэргийн сайд Урмас Рэйнсалу

“Орос Улс нь Балтын тэнгисийн талаар маш олон худал хуурмаг мэдээлэл тараадаг. Энэ нь түүхийг гуйвуулах гэсэн санаа”

гэж буруутгажээ.

Энэ жил Балтын тэнгисийн орнуудын зөвшилцлийн буюу Веллесийн тунхгийг зарласны 80 жилийн ой тохиож байна. ЗХУ 1939 онд нацист Германтай Молотов-Риббентроп түрэмгийлэл үзүүлэх тухай гэрээ байгуулсны дараа 1940 оны зун Зөвлөлтийн хүчин Балтын орнуудыг эзэлсэн байдаг. Өнгөрсөн оны 12-р сард Ерөнхийлөгч Путин Польш Улсын удирдлагад тухайн үеийн нөхцөл байдлыг тэдний улстай холбон тайлбарласан. Харин энэ мэдээллийг Польшийн талаас эсэргүүцсэн.

Америк болон Украины талаас ч бас Орос улсыг худал мэдээллээр түүхийг гуйвуулахгүй байхыг хүсч байгаагаа илэрхийлжээ.