Үйл явдал

Өнөөдөр Хойд болон Өмнөд Солонгосын гурван жил үргэлжилсэн их дайн дууссаны 67 жилийн ой тохиож байна. 1953 оны 7-р сарын 27-ны өдөр НҮБ-ын командаар Хятад, Хойд Солонгос талаас хэлэлцэн, дайныг дуусгасан түүхтэй.

67 жилийн туршид хоёр Солонгос улс дайныг дуусган хэдий ч энхийн гэрээ байгуулалгүй хил давсан хурцадмал байдал нэмэгдсээр байгаа. Өмнөд Солонгос улсын зүгээс хэд хэдэн удаа энхийн гэрээ байгуулж, эв нэгдэлтэй байхыг хүссэн ч Пхеньян-ын эрх баригчид болон цэргийн өдөөн хатгалга зэрэг нь улам ихэсч, харилцаа, хамтын ажиллагааны ирээдүй бүрхэг хэвээр байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр дайныг дуусгах бичигт гарын үсэг зурсан өдрийг дурсан, генералуудынхаа хамт дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх газарт зочилжээ. Энэ өдрийг Хойд Солонгост Ялалтын баяр болгон тэмдэглэдэг.